Түгээмэл асуулт хариулт

Эрхэм харилцагч та манай зээлийн үйлчилгээтэй холбоотой түгээмэл асуултууддаа хариулт авах боломжтой

Түгээмэл асуулт, хариулт
Зээлийн төлбөрөө яаж төлөх вэ?2025-06-16T18:27:13+08:00

Тантай байгуулсан зээлийн гэрээ болон сануулах мессежийг үндэслэн банкны дансаар бэлэн бус шилжүүлгээр хийх. Бага хэмжээний дүнгээр бол салбар дээр төлөлт хийх боломжтой.

Онлайн-аар зээл авах боломжтой юу?2025-06-16T18:28:07+08:00

Одоогоор онлайн зээлийн үйлчилгээний хөгжүүлэх шатандаа явж байгаа. Харин вэбээр зээлийн хүсэлтийн бидэнд илгээх боломжтой.

Хамтрагч буюу батлан даагч шаардлагатай юу?2025-05-09T02:29:55+08:00

Зарим тохиолдолд орлого хүрэлцээгүй эсвэл зээлийн эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн бол батлан даагч шаардах боломжтой.

Өмнө нь зээлээ хугацаандаа төлөөгүй бол дахин зээл авах боломжтой юу?2025-05-09T02:29:37+08:00

Боломжтой ч таны өмнөх зээлийн түүх, одоогийн орлого, эрсдэлийн үнэлгээнээс хамаарч шийдвэр гаргана.

Зээлийн өмнө урьдчилгаа шаардах уу?2025-05-09T02:29:28+08:00

Зарим төрлийн зээлд (жишээ нь, авто машин, орон сууцны зээл) урьдчилгаа шаардагдаж болно. Урьдчилгааны хэмжээ нь 10–30% байж болно.

Хугацаандаа төлөөгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?2025-06-16T18:28:56+08:00

Хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцогдох бөгөөд таны зээлийн түүхэд сөргөөр нөлөөлнө. Мөн зарим тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжих эрсдэлтэй.

Зээлийн хугацааг сунгаж болох уу?2025-05-09T02:24:25+08:00

Боломжтой. Харин та сунгалтын хүсэлтээ хугацаа дуусахаас өмнө гаргах шаардлагатай бөгөөд нэмэлт хүү, шимтгэл тооцогдож болно.

Зээлийн хүү хэд байдаг вэ?2025-06-16T18:29:53+08:00

Зээлийн хүү нь зээлийн бүтээгдэхүүний төрлөөс хамааран 2.8%–3.4% хооронд сар бүр тооцогддог. Зээлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй нөхцлөөс харна уу.

Зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?2025-05-09T02:23:46+08:00

Иргэний үнэмлэх, орлого нотлох баримт (цалингийн тодорхойлолт эсвэл орлогын тайлан), оршин суугаа газрын хаяг нотлох бичиг баримт, зээлийн зориулалтаас хамаарч нэмэлт баримт шаардагдаж болно.

Зээл авахад хэд хоног шаардлагатай вэ?2025-05-09T02:31:04+08:00

Бичиг баримт бүрдүүлж, зээлийн нөхцөл хангаж байвал ихэнх тохиолдолд 1–2 ажлын өдрийн дотор шийдвэрлэж, зээлийг олгодог.

Go to Top