Харилцагч таны/ өрхийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
| Зээлийн хэмжээ | 10- 100 сая төгрөг |
| Зээлийн хугацаа | 3-36 сар |
| Зээлийн хүү /сар/ | 2.8%-3.2% |
| Зээлийн хүү /жил/ | 33.6%-38.4% |
| Шимтгэл | 0.5%-1.0% |
| Бүтээгдэхүүний бодит өртөг | 0 |
18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, зээлийн хугацаанд тогтвортой орлоготой байх;
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
Цалингийн орлоготой тохиолдолд- Сүүлийн 3 сар тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан, дансны хуулгаар баталгаажсан байх;
Бизнесийн орлоготой тохиолдолд: 3 сар ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, бизнесийн орлого дансны хуулгаар баталгаажсан байх;
Урьдчилгаа төлбөр 30% ба түүнээс дээшхи дүнгээр бүрдүүлсэн байх;
Төлбөр, орлогын харьцаа 50%-аас хэтрэхгүй байх;
Барьцаа хөрөнгө 2 болон түүнээс дээш өмчлөгчтэй тохиолдолд зээлд зээлдэгч, барьцаалуулагч болно;
Зээл хүсэгчийн анкет;
Иргэний цахим үнэмлэх, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
Цалингийн орлоготой тохиолдолд- Нийгмийн даатгалын лавлагаа болон цалинтай холбоотой сүүлийн 3 сарын орлого баталгаажсан дансны хуулга;
Бизнесийн орлоготой тохиолдолд: Орлого тодорхойлох бичиг баримт / Бизнестэй холбоотой орлого баталгаажих сүүлийн 3 сарын дансны хуулга, санхүүгийн баримт бичгүүд, бизнесийн гэрээ хэлцлүүд гэх мэт;
Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, бусад нотлох бичиг баримт, лавлагаа;
Худалдан авч буй орон сууц;
Шаардлагатай бол нэмэлт барьцаа хөрөнгө;


