Бизнес эрхлэгч таны/ компанийн бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлснээр бараа материалын нөөц болон татан авалтыг нэмэгдүүлэх, урсгал зардлыг санхүүжүүлэх, бусад санхүүгийн богино хугацааны хэрэгцээг хангах зориулалтаар эргэлтийн хөрөнгийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
| Зээлийн хэмжээ | 1- 500 сая төгрөг |
| Зээлийн хугацаа | 1-12 сар |
| Зээлийн хүү /сар/ | 2.8%-3.4% |
| Зээлийн хүү /жил/ | 33.6%-40.8% |
| Шимтгэл | 0.5%-1.0% |
| Бүтээгдэхүүний бодит өртөг | 0 |
Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг МУ-ын иргэн, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
Сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа, цаашид эрхлэх;
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
Шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
Бусад…
Зээл хүсэгчийн анкет;
Иргэний цахим үнэмлэх, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
Орлого тодорхойлох бичиг баримт / Бизнестэй холбоотой орлого баталгаажих сүүлийн 3 сарын дансны хуулга, санхүүгийн баримт бичгүүд, бизнесийн гэрээ хэлцлүүд гэх мэт;
Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, бусад нотлох бичиг баримт, лавлагаа;
Бусад…
ААН бол:
Зээл хүсэгч ААН-ийн анкет;
ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, танилцуулга;
Зээл авах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, ТУЗ-ийн тогтоол, хурлын протокол;
Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн лавлагаа, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, бусад нотлох бичиг баримт, лавлагаа;
Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд;
Бусад…
Орон сууц, авто зогсоол;
Автомашин;
Амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт;
Хашаа байшин, өмчлөх эрхтэй газрын хамт;
Оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
Үйлдвэрийн барилга байгууламж;
Тусгай зориулалтын машин, механизм;
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж;


