Бизнес эрхлэгч таны/компанийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулах, хүчин чадал болон бүтээмжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн, үндсэн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Хөрөнгө оруулалтын зээлээр та үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өргөтгөх, засвар тохижилт хийх болон тоног төхөөрөмж худалдан авах боломжтой.
| Зээлийн хэмжээ | 1- 1’000 сая төгрөг |
| Зээлийн хугацаа | 3-36 сар |
| Зээлийн хүү /сар/ | 2.8%-3.4% |
| Зээлийн хүү /жил/ | 33.6%-40.8% |
| Шимтгэл | 0.5%-1.0% |
| Бүтээгдэхүүний бодит өртөг | 0 |
Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг МУ-ын иргэн, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа, цаашид эрхлэх;
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
Шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
Бусад…
Иргэн бол:
Зээл хүсэгчийн анкет;
Иргэний цахим үнэмлэх, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
Орлого тодорхойлох бичиг баримт / Бизнестэй холбоотой орлого баталгаажих сүүлийн 3 сарын дансны хуулга, санхүүгийн баримт бичгүүд, бизнесийн гэрээ хэлцлүүд гэх мэт;
Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, бусад нотлох бичиг баримт, лавлагаа;
Бусад…
ААН бол:
Зээл хүсэгч ААН-ийн анкет;
ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, танилцуулга;
Зээл авах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, ТУЗ-ийн тогтоол, хурлын протокол;
Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн лавлагаа, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, бусад нотлох бичиг баримт, лавлагаа;
Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд;
Бусад…
Орон сууц, авто зогсоол;
Автомашин;
Амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт;
Хашаа байшин, өмчлөх эрхтэй газрын хамт;
Оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
Үйлдвэрийн барилга байгууламж;
Тусгай зориулалтын машин, механизм;
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж;


