Товч танилцуулга
Гарьд капитал ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015.01.28-ний өдрийн №84 тоот тушаалаар ББСБ-ын зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
ББСБ нь анх 1 хувьцаа эзэмшигчтэй, 400 сая төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаа эхэлж байсан бол 2024 оны эцсийн байдлаар 3 хувьцаа эзэмшигчтэй, 5,0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 5’686,9 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 5’724,3 сая төгрөгийн нийт активтай үйл ажиллагаа явуулж байна.
Алсын хараа:
Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэгч САНХҮҮГИЙН ГРУПП КОМПАНИ болох.
Эрхэм зорилго:
Банк бус санхүүгийн салбартаа хамгийн өндөр бүтээмжтэй, үр ашигтай байхыг эрхэмлэнэ. /харилцагч, бүтээгдэхүүн, хувьцаа эзэмшигч, ажилтан/
Уриа:
Танд тохирсон санхүүгийн шийдлүүд…
/Financial solutions tailored for You…/
Үйл ажиллагааны чиглэл, эрхлэх тусгай зөвшөөрөл:

Түүхэн товчоон
2024 он.
Итгэлцлийн үйлчилгээ

- Гарьд капитал ББСБ ХХК-ийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүүлж 5 тэрбум төгрөгт хүргэв.
- Гарьд капитал ББСБ ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 хараат бус гишүүнээр нэмэгдүүлэн шинэчлэн байгуулж, ТУЗ-ийн таргаар Б.Тамир сонгогдов.
- Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
2023 он.
Алсын хараа, эрхэм зорилго, уриа

- Гүйцэтгэх захирлаар Р.Батсүрэн томилогдов.
- Гарьд капитал ББСБ ХХК-ны төв оффисын байр Хоймор оффист шилжин ирсэн.
- Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх нэмэлт зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
- Гарьд капитал ББСБ ХХК-ийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдийн тоо 3 болж нэмэгдэв.
- Компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж Алсын хараа, эрхэм зорилгыг шинэчлэв.
2022 он.
Хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэв

- Гарьд капитал ББСБ ХХК-ийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж 2.5 тэрбум төгрөгт хүргэв.
2017 он.
Хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэв

- Гарьд капитал ББСБ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн тоо 2 болж нэмэгдэв.
- Гүйцэтгэх захирлаар Р.Бат-Эрдэнэ томилогдов.
2015 он.
Үүсгэн байгуулагдав

- Гарьд капитал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2025 оны Зорилго
- 1
Дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2025-2027 он/-ний ЗОРИЛГО-ыг хэрэгжүүлэх үндсэн суурийг тавих, хөгжүүлэх
- 2
ББСБ-ын сайн Засаглалыг хөгжүүлэх, кодексийн хэрэгжилтийг бүрэн хангах
- 3
Үйл ажиллагааны чиглэл бүрийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх /шинэ бүтээгдэхүүн, борлуулалтын суваг, цахимжуулалт, шийдвэр гаргалт/
- 4
Ашигт ажиллаагааг дунд хугацаанд 25-30%-д хүргэх /ROE>25%/
- 5
Өндөр бүтээмж, мэргэжлийн багийг бүрдүүлэх
- 6
Хүний нөөцийн бодлого, цалин урамшууллын үр дүнтэй тогтолцоог бий болгох
- 7
ББСБ-ын ребрэндинг хийх
- 8
Цахим ББСБ-д шилжих, эхлүүлэх


