Ажлаа зөв сонгохоос Амжилт эхэлдэг.

Гарьд капитал ББСБ-д тавтай морил.

Хүний нөөцийн бодлого

Манай Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын амжилтын үндэс нь мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай хүний нөөцөд оршдог. Бид санхүүгийн үйлчилгээ, тэр дундаа зээлийн үйлчилгээний онцлогт нийцүүлэн өндөр чадвартай боловсон хүчнийг бүрдүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд анхаардаг. Үйлчлүүлэгчдэд санхүүгийн найдвартай, ил тод үйлчилгээг хүргэхэд ажилтан бүрийн манлайлал, хариуцлага, ёс зүй чухал гэж үздэг.

Бид ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэх, урамшуулал, карьер өсөлтийн бодит боломж олгох зарчмыг баримталдаг. Ажилд авах, сургах, гүйцэтгэлийг үнэлэх бүхий л шатанд тэгш боломж, ил тод байдлыг хангаж, мэргэжлийн хөгжлийг дэмжсэн тогтолцоог нэвтрүүлсэн.

Санхүүгийн үйлчилгээний салбарын эрсдэл, итгэлцэл, үнэнч байдлыг чухалчилдаг онцлогт нийцүүлэн, бид ажилтнуудаа ёс зүй, хариуцлага, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн үнэт зүйлсэд суурилуулан төлөвшүүлдэг.

Алсын хараа:

Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэгч САНХҮҮГИЙН ГРУПП КОМПАНИ болох.

Эрхэм зорилго:

Банк бус санхүүгийн салбартаа хамгийн өндөр бүтээмжтэй, үр ашигтай байхыг эрхэмлэнэ. /харилцагч, бүтээгдэхүүн, хувьцаа эзэмшигч, ажилтан/

Уриа:

Танд тохирсон санхүүгийн шийдлүүд…
/Financial solutions tailored for You…/