Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны засаглалын кодексын үнэлгээний тайланг танилцууллаа. Уг тайланд Гарьд Капитал ББСБ нь “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээний дүнгээр нийт 86 ББСБайгууллагуудаас эхний 6 дугаар байранд шалгарч, компанийн засаглалын сайн туршлага, ил тод байдал, хариуцлагатай удирдлагын тогтолцоогоо бататгасан өндөр амжилт үзүүллээ.

Энэхүү судалгаа нь Компанийн засаглалын кодексын 36 зүйлийн хэрэгжилтийн асуумжид үндэслэн хийгдсэн бөгөөд 160 зохицуулалттай даатгалын компани, ББСБ, ХОМК, ВХҮҮ-ийн анхны үнэлгээ, 114 компанийн давтан үнэлгээ, мөн СЗХ-ноос хэрэгжүүлсэн судалгааны үр дүнг нэгтгэн тооцоолжээ.

Гарьд Капитал ББСБ нь үйл ажиллагаандаа компанийн засаглалын шилдэг зарчмуудыг тууштай хэрэгжүүлж, харилцагч, хөрөнгө оруулагч болон хамтран ажиллагч байгууллагуудынхаа итгэлийг эрхэмлэн ажиллаж ирсэн бөгөөд энэхүү үнэлгээний үр дүн нь хамт олны хүчин чармайлт, тогтвортой хөгжлийн бодлогын бодит илэрхийлэл болж байна.

Цаашид бид ил тод, хариуцлагатай, тогтвортой засаглалыг улам бэхжүүлж, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан харилцагчдадаа чанартай, хүртээмжтэй үйлчилгээ хүргэхийн төлөө ажиллах болно.

Гарьд Капитал ББСБ
Итгэлцэл дээр суурилсан тогтвортой өсөлт.

Холбоотой мэдээ, мэдээлэл